Асуух зүйл байна уу?


Асуух зүйл байна уу зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдон асууна уу

Хамгийн тохиромжтой хөтөч

Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг хугацаа өнгөрсөөр л...

Санал хүсэлт илгээх

Таны мэйл хаяг
Гарчиг
Текст

Санал асуулга

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?
 
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна PDF  | Print |  E-mail
Friday, 03 November 2017 14:57

Шүүгчийн бие даасан хараат бус байдлыг хангах, цахим шуудангийн үйлчилгээ, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах комиссын 2017 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагт Шүүгч Б.Оюунцэцэг "Шүүх хуралдааны бэлтгэх хангах, хэргийн оролцогчдын эрх, үүргийг хангах, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт Тамгын газрын 21 захиргааны ажилтан хамрагдлаа.

Сургалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практик талыг илүү онцолж шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хэргийн оролцогчдын тэгш эрхийг хангах, мэтгэлцэх зарчмыг гагцхүү шүүх хуралдааны үед бус шүүхэд нэхэмжлэл ирснээс эхлэн ханган ажиллах, энэхүү зарчмыг цаашид хэрэгжүүлэхэд анхаарвал зохих зүйлсийн талаар мэдлэгийг олгосон үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.

 
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдааны тов PDF  | Print |  E-mail
Tuesday, 03 October 2017 11:17

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр

сарын 07-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдааны тов

Read more...
 
АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГҮҮД 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Даваа ГАРАГ PDF  | Print |  E-mail
Tuesday, 03 October 2017 11:11

АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ЗАХИРГААНЫ  ХЭРГҮҮД

2017 оны 11 дүгээр сарын 06ы өдөр Даваа ГАРАГ

Read more...
 
АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ИРГЭНИЙ ХЭРГҮҮД 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Даваа ГАРАГ PDF  | Print |  E-mail
Tuesday, 03 October 2017 10:52

АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ИРГЭНИЙ ХЭРГҮҮД

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Даваа ГАРАГ

Read more...
 
АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Даваа ГАРАГ PDF  | Print |  E-mail
Tuesday, 03 October 2017 10:20

АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Даваа ГАРАГ

Read more...
 
Иргэдийн анхааралд PDF  | Print |  E-mail
Wednesday, 01 November 2017 10:27

Монгол Улсад Орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газраас "Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулахаар болсонтой холбогдуулан Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын архивын нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны Даваа гарагийн 10.00 цагаас 16.00 цагийн хооронд өөрийн байранд /Орхон аймгийн Шүүхийн байранд/ зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөгийн үеэр дараах үйл ажиллагааг явуулна:

- Орхон аймгийн шүүхийн архивын үйл ажиллагааг байгууллага, иргэдэд сурталчлан таниулах;

- Орхон аймгийн шүүхийн архивын баримтын дээжээр бичил үзэсгэлэн гаргах;

- Орхон аймгийн архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсон, санал асуулга авах;

- Танилцуулга материал тараах;

- Архивын лавлагааны зарим үйлчилгээг үнэгүй үзүүлэх.


Та бүхнийг өдөрлөгт идэвхитэй оролцохыг урьж байна.

Орхон аймаг дахь шүүхийн архив

 
ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД PDF  | Print |
Written by admin   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээс "Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын 2.2.1, 2.2.4-т заасны дагуу шүүгч томилолтоор авч ажиллуулах тухай саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.


Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2017 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү.


Томилолтоор ажиллах шүүгч нь Улаанбаатар хотод амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд "Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын дагуу шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.


Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:

1. Томилолтоор ажиллах тухай өөрийн хүсэлт /томилолтоор ажиллах шүүх, хугацааг заавал дурдах/,

2. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн санал,

3. Тухайн шүүгчийн сүүлийн гурван жилийн шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ,

4. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл/маягтыг энд дарж татаж авна уу/

 

Томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт С.Алтанхуяг /70008034, 96343305/-аас тодруулна уу.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

 


Page 5 of 313
free pokereverest poker revie

Иргэдийн төлөөлөгч нарт

Шүүхийн шийдвэрийн сан

Хэн онлайн байна

We have 62 guests online

Жиргээнд нэгдээрэй

Хуанли

December 2017
SMTWTFS
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр213
mod_vvisit_counterӨчигдөр966
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1989
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт7343
mod_vvisit_counterЭнэ сард11224
mod_vvisit_counterӨнгөрсөн сард33306
mod_vvisit_counterБүгд1466308

We have: 62 guests online
Таны IP: 54.221.136.62
 , 
Өнөөдөр: Dec 12, 2017

facebook-д нэгдэх

Шүүхүүдийн харьяалах газар нутаг