Асуух зүйл байна уу?


Асуух зүйл байна уу зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдон асууна уу

Хамгийн тохиромжтой хөтөч

Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг хугацаа өнгөрсөөр л...

Санал хүсэлт илгээх

Таны мэйл хаяг
Гарчиг
Текст

Санал асуулга

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?
 

Нэхэмжлэлийн загвар

Written by admin   
  1. 1. Нэхэмжлэл гаргахад  Улсын тэмдэгтийн хураамж хэдэн төгрөг хаана ямар банк, ямар дансанд тушаах ёстой вэ?

Иргэн, хуулийн этгээд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу доорх хүснэгтээр тушаах мөнгөнйи хэмжээг тогтооно

7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:

Нэхэмжлэлийн үнийн дүн

/төгрөгөөр/

Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/

0-130 000

4550 төгрөг.

130 001-650 000

4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.

650 001-1 300 000

20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.

1 300 001-13 000 000

35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.

13 000 001-ээс дээш

222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

 

7.1.2.эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг;

УТХ тушаах БАНК

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ДАНС

 

ТӨРИЙН БАНК

13000801681

 

  1. 2. Гэрлэлт цуцлуулахад ямар баримт бүрдүүлэх вэ?

 

Нэхэмжлэл 2 %

-Гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

-Иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар

-Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

-Хүүхдийн өрхийн эмчийн болон суруулийн тодорхойлолт

-Багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт

-Дундын эд хөрөнгийн маргаантай бол тухайн хөрөнгийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

-Улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт /төрийн банкны 130000799593 дансанд 70200₮/

-Бусад нотлох баримт /хариуцагчийн цээж зураг/

 

  1. 3. Ажилласан байдал тогтоолоход ямар баримт бүрдүүлэх вэ?

-Иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар

-Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар

-Архивын лавлагаа, эсхүл лавлагаа байхгүй тухай тодорхойлолт

-Гэрчийн тодорхойлолт /3 хүний/

-Улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт / төрийн банкны 130000799593 дансанд 70200₮/

-Бусад нотлох баримт

 

  1. 4. Хариуцагч нь заавал Орхон аймгийн харъяат байх ёстой юу?, Хөвсгөл аймагт ажиллаж, амьдарч байгаа хүнд сум дундын 14-р шүүхэд /хуучнаар Орхон аймаг дахь сум дундын шүүх/ нэхэмжлэл гаргаж болох уу?

Тэжээн тэтгэхтэй холбоотой иргэний хэргийн тухайд нэхэмжлэл гаргагчийн харъяа шүүхэд / сум дундын 14-р шүүхэд/ нэхэмжлэл гаргаж болно, харин бусад нэхэмжлэлийн хувьд хариуцагчийн оршин суугаа газрын харъяа шүүхэд нэхэмжлэл гаргана.

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14, 15,16-р зүйлүүд/

 

 

  1. 5. Эрүү, иргэн, захиргааны хэргийг ямар хугацаанд шийдвэрлэх вэ?

 

Анхан шатны шүүх Иргэний хэргийг 60 хоногт, Эрүүгийн хэргийг 25 хоногт, давж заалдах шатны шүүх 30 хоногт, захиргааны хэргийн шүүх 40 хоногт багтаан тус тус шийдвэрлэнэ.

 

 

  1. 6. Ямар тохиолдолд Эвлэрүүлэн зуучлагчид хандах вэ?

 

Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэнэ. Энэ үед Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эхлээд заавал шүүх дэх эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэнэ. Эвлэрүүлэн зуучлалд хандаагүй нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана.

  1. 7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо заавал өмгөөлөгч авах шаардлагатай юу?

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулж өөрийн зөрчигдөн эрхээ хамгаалуулах нь нэхэмжлэгч, хариуцагч, таны эрх, өмгөөлөгч авсан ч болно, авахгүй байсан ч болно. Харин тулгаж, нэр зааж өмгөөлөгчөөр өмгөөлүүлэхийг хуулиар хориглосон

  1. 8. Шүүхээс эрх зүйн зөвлөгөө авахад ямар хүнээс авах вэ?

 

Аль ч шатны шүүх эрх зүйн зөвлөгөө өгөхгүй. Харин нэхэмжлэл гаргахтай холбоотой /бүрдүүлбэр, загвар г.м/ зөвлөгөөг шүүхийн Мэдээлэл лавлагааны ажилтнаас ажлын цагаар авч болно.

  1. 9. Тендерийн  тодорхойлолт хэрхэн авах вэ?, Ямар ямар баримт бүрдүүлэх вэ?,

 

Анхан шатны шүүхээр сүүлийн 3 жилд Тендерийн болон өрийн талаар хэрэг, маргаан шийдвэрлүүлж байсан талаар тодорхойлолт авахад:

Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт,

Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /иргэний хувьд иргэний үнэмлэхний хуулбар/

Лавлагааны үнэ 7500 төгрөгийг Төрийн сангийн 210005001 дансанд тушааж баримтыг хавсаргах

 

10. Шүүхийн архиваас шийдвэр, тогтоолын лавлагаа хэрхэн авах вэ?

Хэдэн оны ямар лавлагаа авах тухай хүсэлтээ бичгээр гаргаж уг хүсэлтийн дагуу лавлагаа шүүхийн архиваас гарахад нэг хуудас тутамд 1500 төгрөгийг Төрийн сангийн 210005001 дансанд тушааж баримтыг хавсаргана.

 

 

11. Нэхэмжлэлийн загвар...

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШYYХЭД

ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ

 

2012.08.24

 

Тус шүүхийн …… оны ……… сарын …….-ний өдрийн № …….. шийдвэрээр хариуцагч ……….-аас ………. төгрөг гаргуулж нэхэмжлэгч ……… надад олгохоор шийдвэрлэсэн боловч хариуцагч ………. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй өдий хүрсэн тул …….. оны …… сарын ……-ний өдрийн № ………. шийдвэрийг албадан гүйцэтгүүлж өгнө үү.

...... оны ...... сарын .........-ний өдрийн № ........ шийдвэрийг хавсаргав.

 

 

Хүсэлт гаргасан .............................. Б.Бат-Орших

Хаяг : Орхон аймгийн ......... сумын

............. багийн ........... тоот

Утас: ......................

 

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШYYХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

2012.11.22

Нэхэмжлэгч: ……………. овогтой …………..РД: ……………….

Хаяг: Орхон аймгийн ……………… сумын ………….. багийн ………… тоот

Утас: …………………

Хариуцагч: ……………. овогтой …………..РД: ……………….

Хаяг: Орхон аймгийн ……………… сумын ………….. багийн ………… тоот

Утас: …………………

Нэхэмжлэлийн утга: 20.... оны 09 сарын 03 нд ........... овогтой ...............-тай танилцаж хамтран амьдарч бидний дундаас ......... оны ........ сарын ............ нд хүү .................... төрсөн бөгөөд бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүүг маань эх -..............ээр овоглосон. Хүүхдийн эцэг ................ нь хүүхдээ анхаарч хайхрахгүй байгаа тул ……………. овогтой …………..-г хүү .............ний эцэг мөн болохыг тогтоож, хүүд минь тэтгэлэг тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэл гаргасан: .............................. / ....................................../

 

Нэхэмжлэлд: Иргэний үнэмлхэний хуулбар /нотариатаар батлуулсан/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/

Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт

Нас барсны гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/

зэргийг хавсаргав.

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШYYХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2012.11.22

Нэхэмжлэгч: ……………. овогтой …………..РД: ……………….

Хаяг: Орхон аймгийн ……………… сумын ………….. багийн ………… тоот

Утас: …………………

Хариуцагч: ……………. овогтой …………..РД: ……………….

Хаяг: Орхон аймгийн ……………… сумын ………….. багийн ………… тоот

Утас: …………………

 

Нэхэмжлэлийн утга: .................. нь 2010.06.05-ны өдөр 2000000 төгрөгийг 10% -ийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлсэн боловч зээлээ төлөхгүй өдийг хүрлээ. Гэрийнх хаягаар очиж утсаар нь залгаж удаа дараа уулзахад өгнө гэдэг боловч нэг ч төгрөг өгөөгүй тул үндсэн зээл 2000000 төгрөг 3 сарын хүү 600000 төгрөгийг нийт 2600000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

 

Нэхэмжлэл гаргасан ...........гарын үсэг.......... /.........нэр.............../

 

 

Нэхэмжлэлд: Иргэний үнэмлхэний /нотариатаар батлуулсан/ хуулбар

Зээлийн гэрээ бичгээр хийсэн бол гэрээг хавсаргах /эх хувь/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.

Нийт 5 хуудас

 

 

 

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШYYХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2012.11.22

Нэхэмжлэгч: ……………. овогтой …………..РД: ……………….

Хаяг: Орхон аймгийн ……………… сумын ………….. багийн ………… тоот

Утас: …………………

 

Нэхэмжлэлийн утга: 20.... оны 09 сарын 03 нд ........... овогтой ...............-тай танилцаж хамтран амьдарч бидний дундаас ......... оны ........ сарын ............ нд хүү .................... төрсөн бөгөөд бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүүг маань эх Батцэцэгээр овоглосон. Эхнэр ............ маань 20.... оны 09 сарын 03 нд нас барсан тул биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож, ................... намайг хүү ............................ эцэг мөн болохыг тогтоож өгнө үү.

 

 

 

Нэхэмжлэл гаргасан: .............................. / ....................................../

 

 

Нэхэмжлэлд: Иргэний үнэмлхэний хуулбар /нотариатаар батлуулсан/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/

Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт

Нас барсны гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/

зэргийг хавсаргав.

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШYYХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

2013.08.01

Нэхэмжлэгч: Боржигон овгийн ………..ын …………../рд: .................../

Хаяг: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ……….. баг ……..тоот

Утас : ……………

Хариуцагч: ............... овгийн ……………ын……………. рд: ..................../

Хаяг: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ………. баг ………..тоот

Утас : .………..

 

Нэхэмжлэлийн утга: Миний бие ……… нь 1998 онд ………тай танилцаж гэр бүл болж  бид ...........онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин ......... маань 2000 онд төрсөн бөгөөд хүү ......... маань 2005 онд тус тус төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин ................, хүү................. нарыг өөрийн асрамжинд авч, хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно, дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. /хэрвээ дундын эд хөрөнгийн маргаан байвал тухайн эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлүүлэх тухай бичнэ./

 

Нэхэмжлэл гаргасан ................................. /                        /

 

Нэхэмжлэлд: Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/

Багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт

Хүүхдийн сургуулийн болон өрхийн эмчийн тодорхойлолт

Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/

тэтгэлэг төлөх хүний цээж зураг зэргийг хавсаргав.

ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШYYХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

2013.08.01

Нэхэмжлэгч: Боржигон овгийн ………..ын …………../рд: .................../

Хаяг: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ……….. баг ……..тоот

Утас : ……………

 

Нэхэмжлэлийн утга: Миний бие ............... нь 19........ оны 09 сарын 28-нд Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн харъяа Эрдэнэт дахь мод дамжуулах баазад оосорлогчоор ажилд орсон. Энэ үед хөдөлмөрийн дэвтэр анх нээхдээ овог нэрийг минь Ономжавын Гармаажав гэж буруу бичсэн байна. Архивын лавлагаа ч мөн Гармаажав гэсэн нэрээр гарч байна. Ийм учраас Ономжавын Гарамжав намайг 1980 оны 09 сарын 28-нд Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн харъяа Эрдэнэт дахь мод дамжуулах баазад оосорлогчоор ажиллаж байсныг болон уг хөдөлмөрийн дэвтэрийн жинхэн эзэмшигчээр тогтоож өгнө үү

 

Нэхэмжлэл гаргасан              ………………………… /О.Гарамжав/

 

Нэхэмжлэлд:

Иргэний үнэмлхэний хуулбар /нотариатаар батлуулсан/   1хуудас

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт  1 хуудас

Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /нотариатаар батлуулсан/1 хуудас

Архивын лавлагаа /тодорхойлолт/ 1 хуудас зэргийг хавсаргав.

Нийт    хуудас

  1. 12. Давж заалдах гомдол хэрхэн гаргах вэ? Улсын тэмдэгтийн хураамж тушаах уу, хэдэн төгрөг тушаах вэ?

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа тухайн шийдвэрийн зөвшөөрөхгүй байгаа  үнийн дүн, хэсэгт тохируулан УТХ тушааж гомдлын хамт анхан шатны шүүхэд өгнө. Давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор гаргана.

 

Давж заалдах болон хяналтын шатны гомдол гаргахаа хуулийг буруу хэрэглэсэн, процессийн хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гаргана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

/Гомдол гаргах загвар/

БУЛГАН, ОРХОН, ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШYYХЭД

ГОМДОЛ ГАРГАХ НЬ

 

2014.08.01

 

Миний бие ……… нь  Сум дундын 14-р шүүхэд ....................-с 1994258 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг иргэний хэргийг анхан шатны шүүх 2013.07.23-ны № 68 шийдвэрээр шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэгч надад эрх үүрэг танилцуулаагүй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн . Иймд анхан шатны шүүхийн  2013.01.23-ны № 68 шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү

Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн оролцоно.

Утас: .................................

Гомдол  гаргасан ................................. /                        /

Гомдолд: 2013.01.23-ны № 68 шийдвэр, УТхураамж төлсөн  баримт зэргийг хавсаргав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

/Гомдол гаргах загвар/

БУЛГАН, ОРХОН, ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШYYХЭД

ГОМДОЛ ГАРГАХ НЬ

 

2014.08.01

 

Миний бие ……… нь  Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн ..................-т холбогдох эрүүгийн 20131425685002 тоот  хэргийн хохирогч юм.

Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч .......................... –с хохирол 4514266 төгрөгийг гаргуулан хохирогч ..................... нд гаргуулж шийдвэрлэлээ. Энэ нь хэргийн бодит үнэн, нөхцөл байдалтай нийцэхгүй бөгөөд энэ хэргийн улмаас би 6321541 төгрөгөөр хохирсон. Иймд хэргийн хохиролыг бодит үнэнэээр тогтоож сум дундын 14-р шүүхийн  2013.01.23-ны № 68 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү

Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн оролцоно.

Утас: .................................

Гомдол  гаргасан ................................. /                        /

 

 

 
free pokereverest poker revie

Иргэдийн төлөөлөгч нарт

Шүүхийн шийдвэрийн сан

Хэн онлайн байна

We have 45 guests online

Жиргээнд нэгдээрэй

Хуанли

October 2017
SMTWTFS
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр848
mod_vvisit_counterӨчигдөр1037
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт848
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт8095
mod_vvisit_counterЭнэ сард18268
mod_vvisit_counterӨнгөрсөн сард22726
mod_vvisit_counterБүгд1413798

We have: 45 guests online
Таны IP: 54.224.50.28
 , 
Өнөөдөр: Oct 23, 2017

facebook-д нэгдэх

Шүүхүүдийн харьяалах газар нутаг