Асуух зүйл байна уу?


Асуух зүйл байна уу зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдон асууна уу

Хамгийн тохиромжтой хөтөч

Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг хугацаа өнгөрсөөр л...

Санал хүсэлт илгээх

Таны мэйл хаяг
Гарчиг
Текст

Санал асуулга

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?
 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танилцуулга

PDF  | Print |  E-mail
User Rating: / 0
PoorBest 
Written by admin   
Tuesday, 11 February 2014 09:22

ОРХОН АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА

 

 

1992 онд “Хэсгийн шүүх”-үүдийг татан буулгаж, Давж заалдах шатны шүүх , Сум дундын шүүх байгуулж байсан ба 1993 онд Давж заалдах шатны шүүх гэсэн нэрийг өөрчлөн “Аймгийн шүүх” болгосон.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны гэсэн шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно ” гэж зааснаар

 

Сум дундын шүүх нь                          “ Анхан шатны шүүх ”

Аймаг нийслэлийн шүүх нь               “ Давж заалдах шатны шүүх”

Улсын дээд шүүх нь                           “ Хяналтын шатны шүүх ” болж өөрчлөгдсөн.

 

Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасны дагуу 2012 онд 21 аймаг, нийслэл тус бүрд Давж заалдах шатны шүүхийг байгуулсан.

Аймаг нийслэлийн шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдсэн бөгөөд хуулиар харъяалуулсан хэрэг, маргааныг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээс гадна хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллана.

2015 оны 06 сарын 19-ний өдөр “ Шүүх байгуулах тухай ” хууль хүчингүй болж өөрчлөгдөж Давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэний шүүх болгон байгуулж, нутаг дэвсгэрийн харъяаллаар Булган, Орхон, Хөвсгөл аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамарсан /тойргийн/ ”Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” байгуулагдсан.

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ” хуулиар Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг нутаг дэвсгэрийн харъяаллаар буюу Булган аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус тус байгуулагдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зарлигаар  Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарыг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон. Тус шүүхэд шүүгчийн туслах Х.Нандин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар У.Сүхбаатар нар ажиллаж байна.

 
free pokereverest poker revie

Иргэдийн төлөөлөгч нарт

Шүүхийн шийдвэрийн сан

Хэн онлайн байна

We have 56 guests online

Жиргээнд нэгдээрэй

Хуанли

February 2018
SMTWTFS
123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр223
mod_vvisit_counterӨчигдөр1600
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт223
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт10113
mod_vvisit_counterЭнэ сард28988
mod_vvisit_counterӨнгөрсөн сард25825
mod_vvisit_counterБүгд1539222

We have: 55 guests, 1 bots online
Таны IP: 54.227.17.101
 , 
Өнөөдөр: Feb 25, 2018

facebook-д нэгдэх

Шүүхүүдийн харьяалах газар нутаг