Асуух зүйл байна уу?

Асуух зүйл байна уу зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдон асууна уу

Хамгийн тохиромжтой хөтөч

Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг хугацаа өнгөрсөөр л...

Санал хүсэлт илгээх

Таны мэйл хаяг
Гарчиг
Текст

Санал асуулга

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?
 
“ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ” судалгааны дүнг танилцууллаа

PDF  | Print |  E-mail
Written by admin   
Wednesday, 27 September 2017 10:44

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааны дүнг танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд анх удаа, нийт 39 шүүхийн тамгын газраар дамжуулан иргэдээс авсан энэхүү судалгааны дүнг Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, судлаач Д.Аюуш нар танилцуулав.

“ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ” судалгааны дүнг танилцууллаа

Шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, эргэх холбоо тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн үйлчилгээнд олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой уг судалгааг 2017 оноос эхлэн жилд 2 удаа, шүүхээр үйлчлүүлсэн болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн хүрээнд явуулж байхаар шийдвэрлэсэн.

“ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ” судалгааны дүнг танилцууллааШүүхийн үйлчилгээ, түүнд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шүүх өөрчлөгдсөн эсэх, шүүхэд итгэх иргэдийн итгэл, шударга байдал, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн талаарх иргэдийн төсөөлөл, шүүхийн шинэтгэлд цаашид тулгарч буй сорилт зэрэг агуулгын хүрээнд нийслэл болон орон нутгийн 3046 иргэнээс асуулгыг авч, олон нийтийн үнэлэмжийг бодитой тогтоож, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх арга замыг тодорхойлохдоо иргэдийг гадны нөлөөлөлгүй, хараат бусаар, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангасныг онцоллоо.

ШХМОНХХ-ийн дарга Ш.Отгонцэцэг "Шүүхэд итгэх иргэдийн итгэл, түүнийг нэмэгдүүлэх нь шинэтгэлийн зорилго, үр дүнг хэмжих гол хэмжүүр” гээд 2007, 2010, 2015 онд хийсэн шүүхэд итгэх иргэдийн гадаад, дотоодын хөндлөнгийн судалгаа болон 2016 онд ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хийсэн "Монгол Улсын шүүхийн цогц зураглал” судалгаа, Азийн сангаас жил бүр гаргадаг авилгын талаархи олон нийтийн санал асуулгын судалгааны үр дүнгүүдээс товч танилцуулсны дараа дараах товч мэдээллийг хүргэв.

“ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ” судалгааны дүнг танилцууллаа

Шүүхэд итгэх иргэдийн итгэл 63.1 хувьтай байна

Энэхүү санал асуулгын судалгаагаар иргэдийн 63.1 хувь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан нь шүүхэд итгэх иргэдийн итгэл сайн байгааг харуулж байна. Шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнөх 2007 оны судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 30 орчим хувьтай байсан бол 2015 оны байдлаар иргэдийн итгэл 60-80 хувь болж өссөн гэсэн судалгааны үр дүнг энэ удаагийн судалгаа нотолж байна.

Шүүхийн шинэтгэл иргэдэд хүрч байна

Иргэдийн 47.4 хувь нь шүүх шинэчлэгдэн сайжирч байгааг мэдэрсэн гэсэн хариулт өгснөөс үзвэл шүүхийн шинэтгэл бодитой үр дүнд хүрснийг иргэдийн тал хувь нь шууд хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болохоор байна.

Иргэд шинэтгэл ерөнхийдөө мэдрэгдэж байна, эвлэрүүлэн зуучлал үр дүнтэй хэрэгжиж байгаа, шүүхийн үйлчилгээ өмнөхөөсөө мэдэгдэхүйц сайжирсан гэдэгтэй хамгийн их санал нийлжээ. Түүнчлэн шүүхийн үйлчилгээнд цахим инноваци нэвтэрсэн, шүүхийн шийдвэр нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болсон гэдэгтэй иргэдийн олонхи санал нийлжээ.

Шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэж иргэд үзэж байна

Судалгаанд оролцогчдийн 32.5 хувь шүүгчийн мэдлэг, чадварт эргэлздэг гээд цаашид шүүгчид сайн хүнийг томилох (45 хувь), шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх (40 хувь) шаардлагатай гэснээс үзэхэд манай улс мэргэшсэн хуульч бэлтгэх тогтолцоог сайжруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд шүүгч, ажилтнуудыг бэлтгэдэг, дадлагажуулдаг коллежтэй болох зэрэг шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх шаардлагатайг тус судалгаа дүн харуулж байна. Хэвлэлийн бага хурлыг 38 хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжиллаа.

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

free pokereverest poker revie

Иргэдийн төлөөлөгч нарт

Шүүхийн шийдвэрийн сан

Хэн онлайн байна

We have 55 guests online

Жиргээнд нэгдээрэй

Хуанли

October 2017
SMTWTFS
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр861
mod_vvisit_counterӨчигдөр1037
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт861
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт8095
mod_vvisit_counterЭнэ сард18281
mod_vvisit_counterӨнгөрсөн сард22726
mod_vvisit_counterБүгд1413811

We have: 55 guests online
Таны IP: 54.224.50.28
 , 
Өнөөдөр: Oct 23, 2017

facebook-д нэгдэх

Шүүхүүдийн харьяалах газар нутаг