Асуух зүйл байна уу?


Асуух зүйл байна уу зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдон асууна уу

Хамгийн тохиромжтой хөтөч

Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг хугацаа өнгөрсөөр л...

Санал хүсэлт илгээх

Таны мэйл хаяг
Гарчиг
Текст

Санал асуулга

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?
 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын товч мэдээлэл

Written by admin   
Wednesday, 07 February 2018 16:04

court зурган илэрцүүд

2018.01.31                                                                                                                            Баян-Өндөр сум

Нэг: Шүүн таслах ажлын талаар:

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд нийт 12 хэрэг хянан шийдвэрлэснээс шийдвэрийг хэвээр үлдээсэн-4 хэрэг, өөрчлөлт оруулсан-4 хэрэг, хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан-4 хэрэг тус тус байна. Үүнийг дэлгэрэнгүй авч үзвэл:

Магадлалын дугаар 01

1.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1191 дугаар шийдвэртэй, Д.Хуягаагийн нэхэмжлэлтэй Ч.Чойсүрэнд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батлхагваагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалын дугаар 02

2.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1175 дугаар шийдвэртэй, М.Доржнамжилийн нэхэмжлэлтэй Ё.Баярмаад холбогдох иргэний хэргийг хариуцагч Ё.Баярмаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Магадлалын дугаар 03

3.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1177 дугаар шийдвэртэй, Г.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй Н.Нямтөгст холбогдох иргэний хэргийг хариуцагч Н.Нямтөгсийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Магадлалын дугаар 04

4.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 866 дугаар шийдвэртэй, Ө.Батмандахын нэхэмжлэлтэй Н.Амарзаяад холбогдох иргэний хэргийг Нэхэмжлэгч Ө.Батмандахын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалын дугаар 05

5.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1199 дугаар шийдвэртэй, Д.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй У.Туулхүү, Т.Отгонбаяр нарт холбогдох иргэний хэргийг Нэхэмжлэгч Д.Төмөрбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалын дугаар 06

6.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1205 дугаар шийдвэртэй, Б.Анхбаярын нэхэмжлэлтэй Д.Аззаяад холбогдох орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Аззаяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Магадлалын дугаар 07

7.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1169 дугаар шийдвэртэй, “Эрдэнэт булаг” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч “Хишигт Баянцагаан” ХХК, Х.Мөнхтуяа нарт холбогдох түрээсийн гэрээний төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Батнямын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалын дугаар 08

8.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1221 дугаар шийдвэртэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний нэхэмжлэлтэй,хариуцагч М.Төгсжаргалд холбогдох орон сууцнаас албадан гаргуулах, 2.179.827 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, хариуцагч М.Төгсжаргал, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалын дугаар 09

9.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1102 дугаар шийдвэртэй, Г.Эрдэнэмөнхийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Мягмарсүрэнд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, түүнээс оногдох хэсгээ гаргуулах, гуравдагч этгээд Б.Содномцогийн “Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотыг 11-21 тоот хаягт байгаа газар, уг газар дээрхи 10x8 хэмжээтэй байшин, 1 машины граж, хашаа, 16 тооны үхэр, Погобокс маркийн 70-22 ОРО дугаартай суудлын автомашин зэрэг эд хөрөнгийг Б.Содномцог миний өмч, хөрөнгө болохыг тогтоолгох” бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Г.Эрдэнэмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Магадлалын дугаар 10

10.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1276 дугаар шийдвэртэй, В.Сайнбаяр, Н.Нарантуяа нарын нэхэмжлэлтэй С.Жавжандулам, С.Амартөр нарт холбогдох 17.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалын дугаар 11

11.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1248 дугаар шийдвэртэй, Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Х.Ганчимэгт холбогдох зээлийн төлбөр 3.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Х.Ганчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалын дугаар 12

12.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1095 дугаар шийдвэртэй, Орхон аймгийн Хаан банкны нэхэмжлэлтэй Л.Цэрэнсүрэн, Б.Байгалмаа нарт холбогдох зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 13.089.454.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Байгалмаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр: Шүүх хуралдааны талаар:

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нийт 15 хэргийн шүүх хуралдаан хийхээр товлосноос 12 хэргийн шүүх хуралдаан хийгдэж, 3 хэргийн шүүх хуралдааныг хэргийн оролцогч нарын хүсэлтээр хойшлуулжээ. Нийт шүүх хуралдаанд 30 хэргийн оролцогч оролцжээ.

Гурав: Бусад ажлын талаар:

  1. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг, шүүгчийн туслах Х.Нандин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар амжилттай сайн оролцов.
  2. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан цасны баярт шүүгч С.Уранчимэг, шүүгчийн туслах Х.Нандин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцлоо.
  3. Ерөнхий шүүгч Б.Баттөр 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Улсын дээд шүүхээс зохион байгуулсан шүүн таслах ажиллагаа сэдэвт Ерөнхий шүүгч нарын уулзалт ярилцлагад оролцлоо.
  4. Ерөнхий шүүгч Б.Баттөр нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан уулзалт ярилцлагад оролцов.
  5. 2018 онд баримтлан ажиллах шүүхийн зорилго, зорилт, хийсэн ажлын төлөвлөгөө, 2017 онд хийсэн ажлын тайлан, шүүн таслах ажлын мэдээ, төлөвлөгөөний биелэлт зэргийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж батлав.
  6. Шүүгч, ажилтнуудад ирсэн бичиг хүлээлгэн өгдөг бүртгэлтэй болов.
  7. Шүүгч, ажилтнууд 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ гарган хүргүүлэв.
  8. Шүүгч нарын амралтын саналыг хуваарийг тамгын газарт хүргүүлэв.
  9. Шүүгч нарыг шагналд тодорхойлж холбогдох материалыг тамгын газарт хүргүүлэв.
  10. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүгч ажилтны шуурхай зөвлөгөөн болов. Шуурхай зөвлөгөөнөөр хэргийн хөдөлгөөний удирдлага болон иргэн 1 програм ашиглалтын талаар шүүгчийн туслах танилцуулж, Ерөнхий шүүгчээс ажилтнуудад үүрэг даалгавар өглөө.
  11. Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нь мэдээллийн самбарын мэдээллийг шинэчлэн байршууллаа.

 

Мэдээлэл бичсэн: Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

 
free pokereverest poker revie

Иргэдийн төлөөлөгч нарт

Шүүхийн шийдвэрийн сан

Хэн онлайн байна

We have 91 guests online

Жиргээнд нэгдээрэй

Хуанли

February 2018
SMTWTFS
123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр259
mod_vvisit_counterӨчигдөр1600
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт8739
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт6249
mod_vvisit_counterЭнэ сард29024
mod_vvisit_counterӨнгөрсөн сард25825
mod_vvisit_counterБүгд1539258

We have: 91 guests online
Таны IP: 54.227.17.101
 , 
Өнөөдөр: Feb 25, 2018

facebook-д нэгдэх

Шүүхүүдийн харьяалах газар нутаг