Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн танилцуулга

2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн хэргийн шүүх болгон дагнан байгуулж, нутаг дэвсгэрийн харьяаллаар Булган, Орхон аймгийн засаг, захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамарсан /тойргийн “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх шинээр байгуулагдсан. “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр П.Батсайхан, шүүгчээр Ц.Туяа, С.Цэцэгмаа, Б.Баттөр нар томилогдон тус шүүхийн шүүгчийн туслахаар Э.Энэрэл, Э.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Эрдэнэзаяа нар ажиллаж байсан.

 

2015 оны 05 дугаар сарын 19-ны “Шүүх байгуулах тухай хууль”-иар нутаг дэвсгэрийн харьяаллаар Булган Орхон Хөвсгөл аймгийн засаг, захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамарсан /тойргийн/ “Булган Орхон Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх” байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дүгээр зарлигаар П.Батсайхан Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, Б.Сосорбарам, Ц.Туяа, С.Уранчимэг, З.Хосбаяр, С.Цэцэгмаа, Т.Энхмаа нарыг Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон. Тус шүүхэд шүүгчийн туслахаар Т.Эрдэнэзаяа, Н.Мөнхнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар ажиллаж байв.

 

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-иар нутаг дэвсгэр, засаг захиргааны харьяаллаар Орхон аймгийн нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамарсан Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон өөрчлөгдөн байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар зарлигаар З.Хосбаяр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаар Ц.Туяа, С.Цэцэгмаа нар Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон. Тус шүүхийн шүүгчийн туслахаар Б.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Буяндэлгэр нар ажиллаж байна.

Хэрэгцээт веб линк

  Байршил

  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00