Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Зундуйн Хосбаяр

 

 

Мэргэжил: Хуульч, Эрх зүйч

  • Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” хэмээх газарт төрсөн.
  • 1985 онд Булган аймгийн төвийн 10-н жилийн дунд сургууль,
  • 1991 онд Хууль цаазны дунд сургуулийг “хуульч” мэргэжлээр,
  • 1996 онд Монгол Улсын Их сургуулийг “эрх зүйч” мэргэжлээр тус тус төгссөн. Эрх зүйн “магистр” зэрэгтэй.
  • 1985-1988 онд Улаанбаатар хотод цэргийн алба хаасан.

Ажлын туршлага:

  • 1991-1993 онд Булган аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор,
  • 1996-2005 онд Булган аймаг дахь Сум дундын шүүхэд туслах шүүгч, шүүгч, Ерөнхий шүүгчээр,
  • 2005-2012 онд Хөвсгөл аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр,
  • 2012-2013 онд Хөвсгөл аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр улиран томилогдсон.
  • 2013-2014 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн шүүгчээр,
  • 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн ерөнхий шүүгчээр,
  • 2015-2016 онд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,
  • 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,
  • 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Хэрэгцээт веб линк