Мэндчилгээ
Манай шүүхийн хамт олон Монгол улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрүүгийн болон бусад хууль тогтоомжийн хүрээнд Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх үүргээ бие даасан, хараат бусаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид Монгол улсад хэрэгжүүлж буй шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тодоор, шуурхай, хүртээмжтэй хүргэх талаар идэвхийлэн ажиллаж байгаа бөгөөд шүүхийн үйл ажиллагаа, шүүхээс гаргаж буй шийдвэрүүдийг олон нийтэд нээлттэй, хурдан шуурхай хүргэх зорилгоор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн веб сайтыг бэлтгэн та бүхэндээ танилцуулж байгааг хүлээн авна уу.
Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн эрин үед та бүхэн шүүхийн маань веб сайтад хүссэн үедээ орж хэрэгцээтэй мэдээллээ авах боломжийг бид бүрдүүлж, та бүхэнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлээр дүүрэн байна. Монгол орны өнцөг булан бүрээс бидэнтэй хамтран ажиллаж манай шүүхийн үйл ажиллагаатай танилцаж санал бодлоо чөлөөтэй солилцож байх эрхэм та бүхэндээ амьдралын хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний ажил үйлс өөдрөг байх болтугай.
ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ 2024 ОНЫ /Хагас жил/ МЭДЭЭЛЭЛ
- Хамтран амьдрагчтайгаа гэртээ архидан согтуурч хоорондоо маргалдан цохиж амь насыг нь хохироожээ.
- ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ОНЦЛОГ
- Хэрэг хуваарилах журам
- Бүгд Найрамдах Турк улсын Шүүхийн академийн урилгаар тус улсын Дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 25 Өнөөдөр
- 43 Өчигдөр
- 224 Долоо хоногт
- 242 Сүүлийн сард
- 96161 Нийт хандалт