Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Хэргийн оролцогчид онлайнаар шүүх хуралд оролцох нь ихэсчээ

Монгол Улсын шүүх 2018 оны эхний хагас жилд 840 удаа онлайнаар шүүх хуралдаан хийжээ. Өнгөрсөн онд 990 удаа зайнаас шүүх хуралдаан хийсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид онлайнаар шүүх хуралд оролцох нь ихэсчээ.

Өргөн уудам газар нутагтай, байгалийн эрс тэс уур амьсгалтай, хүн ам тархай суурьшсан манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг амжилттай хэрэгжүүлж зайнаас шүүх хуралдаан хийх нь иргэдийн зардал чирэгдэл, цаг завыг хэмнэх ач холбогдолтой.

2013 онд орон нутгийн шүүхүүдийг шилэн кабелийн сүлжээнд холбож шүүхийн дата төвийг байгуулснаар нэгдсэн системүүд ажиллуулах болон онлайн хурал хийх боломж бүрдсэн. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон 21 аймгийн төвд байрлах шүүхүүдэд онлайн хурлын төхөөрөмж суурилуулж сургалт семинар, шуурхай уулзалтуудыг хийж эхэлсэн билээ.

Цахим шүүхийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь хэргийн оролцогчийг дуу, дүрс дамжуулах төхөөрөмж ашиглан алсын зайнаас шүүх хуралдаанд оролцуулах юм.

2014 онд Төв аймагт болох шүүх хуралдаанд оролцох гэрч Ховд аймагт цагдан хорионд орсноос болж шүүх хурал хойшилж түүнийг заавал оролцуулахын тул хуяглан авч ирэх, буцааж хүргэж өгөх шаардлага тулгарсан тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн байран дахь төхөөрөмжөөр 2 аймгийг холбон анхны онлайн шүүх хуралдааныг хийсэн түүхтэй.

Үүний дараа шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн хүсэлтээр зайнаас оролцуулдаг болж шүүхүүдийн хооронд шууд холболт хийх тохиргоо хийж, сум дундын шүүхүүдэд онлайн хурлын төхөөрөмж суурилуулж хэргийн оролцогч Монгол Улсын аль ч аймгийн шүүх хуралдаанд аль ч аймгаас болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрнаас оролцох боломжтой болсон. Шүүхээр үйлчлүүлэгчид зайнаас шүүх хуралдаанд оролцохын ач холбогдлыг үнэлж, талархлаа илэрхийлдэг болсон төдийгүй онлайнаар шүүх хуралдаанд оролцох нь жил бүр нэмэгдэж байна.

 

 

2015 онд цагдан хорих 461-р ангиас сэжигтэн яллагдагчийг Улаанбаатар хотод байрлах Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцуулах боломжтой болгосон.

 

2015-2018 онд онлайнаар шүүх хуралдаан хийсэн тоон үзүүлэлт

Холбогдсон чиглэл

2015

2016

2017

2018. Хагас жил

1

Цахим хурал, зөвлөгөөн, семинар

28

33

15

22

2

Орон нутгийн шүүхийн шүүх хуралдаанд Улаанбаатар хотоос

36

74

191

191

3

Орон нутгийн шүүхийн шүүх хуралдаанд бусад орон нутгаас

98

310

331

229

4

Нийслэл дэх эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хорих 461-р ангиас

132

211

321

184

5

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хорих 461-р ангиас

95

238

97

72

6

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хорих 461-р ангиас

84

152

35

142

 

Нийт

473

1018

990

840

             

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00