Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас “Авлигын эсрэг” сургалт зохион байгууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 141 дүгээр тушаалын дагуу “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд 11 дүгээр сарын 20-ны өдөр тус аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн нарт “Авлигын эсрэг” сургалтыг шүүгч-сургагч багш Б.Оюунцэцэг удирдан явууллаа.  
Сургалтанд нийт 20 шүүгч, тамгын газрын дарга, мэргэжилтэн нар оролцсон ба   шүүгч, шүүхийн захиргааны ажилтны Авлигын эсрэг хуулийн хууль хэрэглээ, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд харилцан ярилцаж, амжилттай зохион байгуулав.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00