Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ШУДАРГА ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

Юстиниан хуулийн фирм нь иргэн Б-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан болохыг тогтоолгож, учирсан хохирол болох 290 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байна.

Тодруулбал тус хорих ангийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Г, шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга Э нар нь М ХХК-иас гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн төлбөрийг гүйцэтгэх баримт бичигт зааснаар гүйцэтгэлгүй иргэн Б-ийн банк дахь харилцах данснаас авсан ба энэ нь хууль бус болохыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар тогтоож, учирсан хохирлыг арилгахыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэсэн.

 

   Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдаж байсныг тогтоосноор иргэний зөрчигдсөн эрх бодитойгоор сэргэж байгаад баяртай байна.

 

Юстиниан хуулийн фирм


      

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00