Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Жаргалант суманд Шүүхийн тамгын газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг, Иргэдийн төлөөлөгч”-ийн сургалт зохион байгуу

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Жаргалант суманд шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон хууль сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллав.

Мөн шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Энэрэл 2019 онд тус сумын Жаргалант, Дулаан-Уул, Улаантолгой багаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, ШЕЗ-өөс баталсан “Шүүхэд иргэдийн төлөөлөгч ажиллуулах журам” болон бусад холбогдох дүрэм журмын талаар мэдээлэл өгөх зорилгоор сургалтыг удирдан явуулж шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан багц хуулиуд болон шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн болох, түүний бүрэн эрх, үүрэг, иргэдийн төлөөлөгчийг хэрхэн хаанаас сонгодог, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагаа гэж юу болох, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, түүний хараат бус байдал зэргийг тайлбарлан таниуллаа. 

 

Мэдээ бэлдсэн: МТМ  Х.Пүрэвдорж

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00