Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Захиргаан

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар нь шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах үүднээс шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн санал бодлыг тогтмол судлаж, судалгаанд дүн шинжилгээ хийж, төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Шүүхийн байрны 1 давхарт иргэдээс санал хүсэлт авах “Санал, хүсэлтийн хайрцаг” байрлуулсан бөгөөд 7 хоног бүр иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох арга хэмжээг авч ажилладаг ба 2018 онд авлигатай холбоотой ямар нэгэн гомдол, саналд тус шүүхийн шүүгч, ажилчид дурьдагдаагүй байна.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлтийн статистик мэдээллийг тогтоосон хугацаанд Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнд гаргаж өгч хэвшсэн.

 

  “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн нарт “Авлигын эсрэг” сургалт зохион байгуулсан ба  Шүүгчийн авлигын эсрэг мэдлэгийг гүнзгийрүүлэх, авлигын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд шүүгч-сургагч багш Б.Оюунцэцэгээс сонирхсон асуултуудаа асууж, сургалт харилцан яриа, сонирхолтой сэдвийн хичээлүүдтэй амжилттай зохион байгуулсан.

 

 

 

 

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 25, 06 дугаар сарын 08-нд шүүхийн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад Төрийн албан хаагчдын ёс зүй, шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн чиглэлээр дотоодын сургалтыг шүүгч Д.Сарангэрэл, шүүгчийн туслах Д.Сэржмядаг нар тус тус удирдан явуулсан байна.

 

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг ба 2018 онд нийт 5 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаж, зөрчилгүй гэсэн Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг үндэслэн албан тушаалд тус тус томилсон.

 

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу тус шүүхийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах эрх бүхий төрийн захиргаа, үйлчилгээний 20 албан тушаалтан 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд бүгд гаргаж өгсөн байна.

 

2019 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах ажлын хэрэгжилтийг үргэлжлүүлэн ханган ажиллаж, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг ханган хүнд сургалтгүй, авлигагүй, ард иргэдийн итгэлийг хүлээсэн шүүх байхын төлөө ажиллахыг зорьж байна.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00