Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын хадгалалт, шилжүүлэлт, буцаан олголт, устгах

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/23 дугаар тушаалаар “Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын хадгалалт, шилжүүлэлт, буцаан олголт, устгах ажиллагааг хянан шалгах комисс” томилсон.

Комиссын дарга Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа, комиссын гишүүн Орхон аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Ц.Мөнхтуяа нараар ахлуулсан комисс 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр удирдамжийн дагуу Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт хадгалах өрөө”-нд журмын хэрэгжилтийн талаарх холбогдох хяналт, шалгалт хийж, Эд мөрийн баримт хүлээн авах, хадгалах эрх бүхий ажилтны сахилга, хариуцлага, журмыг сайжруулах талаар зөвлөгөө өгч ажиллаа.

Мөн 2017-2018 онд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хар тамхины төрлийн ургамал, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хадгалалт, хамгаалалт устгах ажиллагааны ажлын үр дүнг судалж чиглэл, зөвлөмж гаргалаа.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00