Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгуулав

2019 онд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдаас шүүхийн иргэдийн

төлөөлөгчөөр сонгогдсон 328 иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулж, ажиллуулах, тангараг өргөх, хөлс олгох журмуудын талаар тус тус танилцуулж, эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгөх зорилгоор сургалтыг 1, 2, 3 дугаар ээлж болгон хувааж, Шүүхийн тамгын газар, Жаргалант сумдын багуудад тус тус зохион байгуулж 191 иргэдийн төлөөлөгчийг хамруулав.

 

Сургалтыг Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Энэрэл удирдан явуулж шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан багц хуулиуд, дүрэм, журмууд шүүхийн шинэтгэлийн үр дүн болон шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн болох, түүний бүрэн эрх, үүрэг, иргэдийн төлөөлөгчийг хэрхэн хаанаас сонгодог, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагаа гэж юу болох, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, түүний хараат бус байдал зэргийг тайлбарлан таниулж иргэдийн төлөөлөгчийн талаарх сурталчилгааны материалыг хүн нэг бүрт тарааж өгсөн.

Мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны онцлог, иргэдийн төлөөлөгчийн оролцоо болон иргэдийн төлөөлөгчөөр тухайн шүүх хуралдаанд оролцоход анхаарвал зохих асуудлын талаар товч мэдээлэл хүргэж ажиллаа.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00