Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрлэсэн хэргийн тойм

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны      

01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутаас:

 

 

Нэхэмжлэгч Б.Уугандаа Я.Дуламсүрэн нарын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл болон улсын бүртгэлийн Y-2101000017 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Б.Уугандаа, Я.Дуламсүрэн нарыг тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгчөөр бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг               

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

 

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтуудыг тус тус баримтлан Б.Уугандаа, Я.Дуламсүрэн нарын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот орон сууцны Ү-2101000017 дугаартай улсын бүртгэл болон улсын бүртгэлийг үндэслэн Ё.Дэлгэрт олгосон өмчлөх эрхийн 000597783 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох “Б.Уугандаа, Я.Дуламсүрэн нарыг тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгчөөр бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Хоёр. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч Ж.Гэнэндуламын Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/678 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүйд тооцож, газар эзэмших, ашиглах эрхийг сэргээх-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг                       

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Гэнэндуламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” А/678 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00