Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн шийдвэрлэсэн хэргийн тойм

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны      

02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 09 цаг 00 минутаас:

 

 

Нэхэмжлэгч “Нарлаг өргөө тауэр” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 тоот “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг                 

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь заалтуудыг баримтлан “Нарлаг өргөө тауэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

Хоёр. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Медипас” ХХК-ийн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаярт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Д.Эрдэнэбаярын 14-06-023/252 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын 1 дэх хэсэг болон 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг                   

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, 10.9.11, 10.10, 52 дугаар зүйлийн 52.1, 52.3-т заасныг баримтлан Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Д.Эрдэнэбаярын 14-06-023/252 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын 2 дахь хэсгийг хүчингүй болгож, албан шаардлагын 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00