Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Шүүгч нар Орхон аймгийн Прокурорын газрын прокуроруудтай уулзлаа

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн шүүгч нар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар Орхон аймгийн Прокурорын газрын прокуроруудтай хамтран 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

            Уг уулзалтаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, хорихоос өөр төрлийн ялын биелэлт, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын прокурорын 2017 оны 36, А/68 дугаар “Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай” захирамжийн дагуу шүүхэд ирсэн эд мөрийн баримтын талаар харилцан ярилцан мэдээлэл солилцож, тулгамдсан асуудал болон цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцлаа.

            Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах нар оролцсон бөгөөд уг уулзалт, ярилцлага нь цаашид дээрхи хуулиудийг хэрэглэх, хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа чанар үр дүнг нэмэгдүүлэх зорилготой уулзалт боллоо.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00