Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Про боно-2019 нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгын хүрээнд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Амарын талбайд зохион байгуулагдсан Хуульчийн “Про Боно 2019” өдөрлөгт Орхон аймгийн шүүхийн тамгын газрын захиргааны ажилчид оролцож эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, гарын авлага тарааж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл зөвлөмжийг хүргэж, архивын үйлчилгээг 4 иргэнд үзүүлэв.

Энэ өдөрлөгөөр нийт 40 иргэн зохих мэдээллийг авч үйлчлүүлсэн бөгөөд Орхон аймгийн шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай холбогдуулан санал асуулгын хуудсыг 40 иргэнээс бөглүүлж авахад иргэдийн шүүхийн талаарх бодол, сэтгэгдэл нь эерэг дүнтэй харагдаж байна.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00