Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар Орхон аймгийн нийт 22 багийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сургалт оров.

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа, Д.Сарангэрэл, П.Ууганцэцэг, шүүгчийн туслах Д.Сэржмядаг нар 2019 оны 3, 4 дүгээр саруудад Орхон аймгийн нийт 22 багийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд, мөн багийн Засаг дарга, багийн зохион байгуулагч, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагч нарт нийт 15 удаагийн сургалтыг зохион байгуулав. Сургалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн онцлог, шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, маргааны төрөл, мөн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хэлбэр, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд иргэд хэрхэн оролцох эрхтэй болох талаар мэдээлэл өгч нийтдээ давхардсан тоогоор 500 гаруй иргэд хамрагдав.

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00