Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдааны тов

2019.05.14-ний өдөр                                                                                                    Баян-Өндөр сум

                   

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 000363 дугаар шийдвэртэй, Э.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Саранцэцэгт холбогдох махны үнэ 8.535.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.  

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 00195 дугаар шийдвэртэй, Хаан банкны Орхон салбарын Оюут тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат, Т.Баасанжаргал нарт холбогдох 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ 14/94 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 96.244.222 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Энхбатын зээлийн эргэн төлөлтөд төлсөн 10.078..421 төгрөгийн зээлийн хүүгээс хасуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Баасанбямбын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3 дугаар хороолол 22 дугаар байр 40 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, гуравдагч этгээд Т.Баасанбямба, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын хүсэлтээр 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 40 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.                       

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 00273 дугаар шийдвэртэй, Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Оюунбилэг, Г.Энхтуул, Б.Бямбасүрэн, Н.Болортуяа нарт холбогдох хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн хашаа, байшин, газар, 25.000.000 төгрөг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрчилгээ болон захирамж хүчингүй болгох, өмчлөх эрхтэй облохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                      

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 00345 дугаар шийдвэртэй, Ж.Батсайханы хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 00474 дугаар шийдвэртэй, Орхон аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй, гуравдагч этгээд М.Баянбаатарт холбогдох М.Баянбаатарыг албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээд М.Баянбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

11

2

7               

                                                            

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00