Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2019.05.09-ний өдөр                                                                        Баян-Өндөр сум

                   

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00069 дугаар шийдвэртэй, Н.Одонтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох өөр ажилд буруу шилжүүлснийг тогтоолгох, үндэслэлгүйгээр ажлын байрыг өөрчилснөөс дутуу авсан цалин хөлсний зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Одонтуяагийн давж заалдсан гомдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдын хүсэлтээр 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.     

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00288 дугаар шийдвэртэй, Л.Алимаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч “РСЦ” ХХК-д холбогдох “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/236 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “РСЦ” ХХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.701.504 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 00333 дугаар шийдвэртэй, Б.Шижирбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бямбадоржид холбогдох гэм хорын хохиролд 8.758.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхтөр, хариуцагчийн өмгөөлөгч О.Энхсаруул нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.                                                                

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00245 дугаар шийдвэртэй, “Цогзол финанс” ББСБ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Хоёрмөнх зул” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 72.923.313 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00230 дугаар шийдвэртэй, Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдох “Эрдэнэтийн дулааны цахилгааны станц” ТӨХК-ийн захиррлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.288.645 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

6. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 00310 дугаар шийдвэртэй, Хаан банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Даваасүрэнд холбогдох гэм хорын хохирол 7.597.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч А.Даваасүрэн, түүний өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

7. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00281 дугаар шийдвэртэй, Д.Бүрэнсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Чулуунбаатарт холбогдох үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 21.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Чулуунбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.        

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

7

27

0

5               

                                                    

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа                  

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00