Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 06 дугаар сарын 13-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм                                                                    

2019.06.13-ны өдөр                                                                         Баян-Өндөр сум

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 00542 дугаар шийдвэртэй, З.Эрдэнэсүхийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Тайванжаргалд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.789.000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагын хүсэлтээр 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.    

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 00597 дугаар шийдвэртэй Л.Болорын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Бямбацогтод холбогдох 1.580.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Бямбацогтын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 00544 дугаар шийдвэртэй, “Өнөр” СӨХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Нямбатад холбогдох харуул хамгаалалтын мөнгө 360.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг “Өнөр” СӨХ-ийн захирал С.Баттуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.      

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 00529 дугаар шийдвэртэй, “Өнөр” СӨХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Нэрмандахт холбогдох харуул хамгаалалтын мөнгө 20.993 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.             

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 00564 дугаар шийдвэртэй, “Акума-Эрин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Лханаад холбогдох гэм хорын хохирол 14.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лханаагын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нарын хүсэлтээр 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 10 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.          

                

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл              

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

6

3

10              

                                                                      

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа                                                              

              

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00