Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2019.06.27-ны өдөр                                                                        Баян-Өндөр сум

                   

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 00569 дугаар шийдвэртэй, Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Алтансүх, О.Нямдэлгэр нарт холбогдох зээлийн төлбөр 7.853.822.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Алтансүхийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, хариуцагч Б.Алтансүхийн хүсэлтээр 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.         

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 00682 дугаар шийдвэртэй, “Өнөр” СӨХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Эрдэмбадралд холбогдох 292.500 төгрөг гаргуулах туахй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаагын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 00595 дугаар шийдвэртэй, “Фило” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Наранцэцэгт холбогдох 16.010.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Т.Наранцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагын хүсэлтээр 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ. 

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 00640 дугаар шийдвэртэй, Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих анги, “Тольдох оюуны өгөөж” ХХК-д холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдуламын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.                        

   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

7

2

              3

                                                              

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00