Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2019.07.02-ны өдөр                                                                        Баян-Өндөр сум

                   

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 00687 дугаар шийдвэртэй, Ж.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай 68 дугаартай хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах, 2007 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд, хортой халуун нөхцөлд ажиллаж байсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №05/090/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир энэ хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50.000.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоогын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.      

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 00689 дугаар шийдвэртэй, Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Оюунгэрэлд холбогдох 39.273.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 151.727.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 00726 дугаар шийдвэртэй, “Хаан банк” Орхон салбар Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Гантулгад холбогдох зээлийн гэрээний үүрэг 14.473.977 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэггэрэл, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэггэрэлийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулжээ. 

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 00639 дугаар шийдвэртэй, Тариалан эрхлэлтийг дэмжих сан Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт фүүдс” ХХК-д холбогдох 4.393.010.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгаланбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.    

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 00569 дугаар шийдвэртэй, Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Алтансүх, О.Нямдэлгэр нарт холбогдох зээлийн төлбөр 7.853.822.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Алтансүхийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

11

1

              4

                                                                    

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00