Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2019.07.04-ний өдөр                                                                        Баян-Өндөр сум

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 00632 дугаар шийдвэртэй, “Хаан банк” Орхон салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Цэвэлноров, М.Мягмар нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 48.241.296.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Цэвэлноровын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 00716 дугаар шийдвэртэй, “Тайжийн булаг” ХХК-ийн хүсэлттэй “Тайжийн булаг” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуягын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 00717 дугаар шийдвэртэй, М.Лханаагын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Нямлхагвад холбогдох 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Нямлхагвын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, хариуцагч Д.Нямлхагвын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.    

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 00754 дугаар шийдвэртэй, “Тэнүүн төвөргөөн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ууганбаярт холбогдох 1.090.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.           

                  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл              

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

8

1

4              

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа                                                                   

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00