Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны      

09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутаас:

 

  Нэхэмжлэгч Г.Төмөрбаатарын Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлстийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1301000923 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000635189 дугаартай гэрчилгээг иргэн Д.Даваасүрэнд, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 000622975 дугаартай гэрчилгээг С.Отгонбаатарт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 000635224 дугаартай гэрчилгээг П.Оюунчимэгт олгосон дээрх гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг             

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00