Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Японд суралцах боломжийн талаар мэдээлэл солилцов

"Шүүхийн Залуучуудын клуб”-ээс "Өглөөний цайн уулзалт”-ыг өнөө өглөө (2019.09.06) зохион байгууллаа. Уулзалтад JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газрын зохицуулагч Нагасава Аяа, Ч.Энхчимэг, Б.Билэгсайхан нар оролцож Япон улсад магистрантурт суралцах тэтгэлэгт хөтөлбөр, суралцах чиглэл болон хүлээн авах их сургуулиуд, тавигдах шаардлага бүртгэлийн хугацаа, өргөдөл маягт бичих зааврыг дэлгэрэнгүй танилцууллаа.

 

Японд суралцах боломжийн талаар мэдээлэл солилцов


Японд суралцах боломжийн талаар мэдээлэл солилцов

 

"Хүний нөөцийг хөгжүүлэх JDC тэтгэлэгт хөтөлбөр" нь Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөтөлбөр. Ихэвчлэн төрийн албан хаагчдыг Японы улсын их дээд сургуулиудад магистрантурт (2 жил) суралцуулах зорилготой. Суралцагчид нь "Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил ба удирдлагыг бэхжүүлэх”, "Бүх нийтэд хүртээлтэй хөгжлийн хэрэгжилтэд чиглэсэн тусламж”, "Улаанбаатар хотын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн тусламж” дэд хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой аж. Тус хөтөлбөрт хамрагдахын тулд 25-39 настай, бакалаврын зэрэгтэй, гадаад орны тэтгэлгээр магистрын зэрэг горилоогүй, хугацаат цэргийн албанд харьяалалгүй байх шаардлагатай. Төрийн албан хаагчийн тухайд төрийн байгууллагад хоёроос дээш жил ажилласан байхаас гадна TOEFL iBT 61, IELTS 5.5-аас дээш оноотой байвал давуу тал болох юм байна. 2019 онд 20 хүнийг сонгон шалгаруулахаар элсэлтээ зарласан бөгөөд бүртгэл ирэх 11 дүгээр сарын 29 хүртэл үргэлжлэх аж.

Японд суралцах боломжийн талаар мэдээлэл солилцов

Японд суралцах боломжийн талаар мэдээлэл солилцов

 

  

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00