Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм                                                                                          

2019.09.05-ны өдөр                                                                        Баян-Өндөр сум

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00819 дугаар шийдвэртэй, Ё.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ганчимэгт холбогдох 15.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ё.Нарангэрэлийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00821 дугаар шийдвэртэй, “Чингисийн хар алт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Бэрх оньс” ХХК-д холбогдох 7.075.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Базарсадын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 00810 дугаар шийдвэртэй, Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Уламдэлгэрт холбогдох гэм хорын хохиролд 8.541.692 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.    

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00804 дугаар шийдвэртэй, Ж.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Батмөнхөд холбогдох 96-96 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Батмөнхийн 96-96 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашиныг Ж.Эрдэнэбатын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Батмөнх, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.                                        

                  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл              

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

10

1

3              

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа                                                                             

              

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00