Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм                                                                            

2019.09.10-ны өдөр                                                                        Баян-Өндөр сум

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 00759 дугаар шийдвэртэй, “Хайрхан ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдох газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23.490.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, П.Ганбат нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 00851 дугаар шийдвэртэй, Ч.Ганбатын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, 2017 оны үр дүнгийн урамшуулалд 4.100.000 төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2.500.000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 00826 дугаар шийдвэртэй, Х.Асемгүлийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Хаан банк” ХХК-ийн Орхон салбарын Гааль дахь тооцооны төвд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 22.992.909.77 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунсайханы давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.        

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 00810 дугаар шийдвэртэй, Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Уламдэлгэрт холбогдох гэм хорын хохиролд 8.541.692 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.                

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл              

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

11

0

0              

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа                                                                                 

              

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00