Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжинэ

 

“Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжинэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн орлогч ноён Деклан Магий тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

“Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжинэ

Уулзалтаар ноён Деклан Магий Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих "Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь төсөл”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Уг төсөл 2021 он хүртэл хэрэгжих бөгөөд Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран авлигын хэргийг мэдээлэх, мөрдөн байцаах, яллах, шүүн таслах ажиллагаанд учир шалтгааны үнэлгээ хийх, АТГ-ын мөрдөгч, УЕПГ-ын прокурор, шүүгч нарын чадавхыг дээшлүүлэх болон авлигатай холбоотой мэдээлэх тогтолцоо, гарын авлага, хууль, журамд өөрчлөлт оруулах зөвлөмжийг боловсруулж ажиллах юм.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж төслийн ач холбогдлын чухлыг онцлон тэмдэглээд амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв. 

“Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжинэ

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, референт С.Гандолгор, Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Азийн сангийн Засаглал хариуцсан хөтөлбөрийн менежер А.Баянмөнх болон Азийн хөгжлийн банкны холбогдох ажилтнууд байлцав.

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00