Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Эрүүгийн эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ

 

Эрүүгийн эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл "Эрүүгийн эрх зүйн сургалтын сургагч багшийг чадавхжуулах сургалт”-ыг Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академитай хамтран зохион байгуулж байгаа сургалт өчигдөр тус академийн байранд эхэллээ.

 

Сургалтыг Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академийн захирал А.Энхтуяа нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналын дагуу эрүүгийн эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалтад тухайн чиглэлээр мэргэшсэн шүүгч багшийг урьж, 3 өдрийн сургалтыг явуулах болсондоо талархалтай байгаагаа илэрхийлсэн юм.

 Эрүүгийн эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ 

Энэ удаа ХБНГУ-ын Бавари муж улсын Бамберг хот дахь муж улсын Дээд шүүхийн дэд ерөнхийлөгч Андреас Цвергерийг урьж, сургагч багш нарын эрэлт хэрэгцээнд зориулсан агуулгыг хүргэхээр болсон нь эрүүгийн эрх зүйн сургагч багш нарыг чадавхжуулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа сургалтыг нээж хэлсэн үгэндээ Эрүүгийн эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалтыг мэргэшсэн гадаадын экспертээр удирдан явуулах саналыг хүлээн авсан Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академи болон сургагч багш Андреас Цвергерт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон нийт сургагч багш нарын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, энэ удаагийн сургалтын сэдэв, ач холбогдол, Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр болон энэ жил явагдах эрүүгийн эрх зүйн сургалтын бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл өгөв.

Эрүүгийн эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ

Энэ удаагийн сургалтаар сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хийх арга зүй, ХБНГУ-ын Эрүүгийн хуульд давтан гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох нь, Хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, ял тохиролцох журам, гэм буруугийн холимог хэлбэр, зохион байгуулалттай гэмт хэрэг, ялын аргачлал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, албан тушаал, мөнгө угаах, эрүү шүүлт тулгах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хүнд гэмтлийн улмаас хүн нас барах гэмт хэргүүдийн талаарх ХБНГУ-ын туршлага зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, сургагч багшийг чадавхжуулах юм.

Сургалтад эрүүгийн эрх зүйн 12 сургагч багш оролцож байгаа бөгөөд сургалт 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00