Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“ЗАЛУУСДАА ХҮРГЭХ БУУРЛЫН ҮГС” УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар нь 10 дугаар сарын 01 буюу “Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан шүүхээс тэтгэвэрт гарсан ахмадуудаа 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээж авч хүндэтгэл үзүүллээ.

  Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Орхон аймаг дахь Тамгын газрын дарга М.Ганчулуун ахмадуудад баярын мэнд хүргээд ахмад шүүгч Д.Цэндсүрэнг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулж, тамгын газрын зүгээс ахмадууддаа гарын бэлэг гардуулав.

  Ахмад шүүгч Д.Цэндсүрэн, С.Оюунцэцэг нар “Залуусдаа хүргэх буурлын үгс” сэдвээр шүүгч, ажилтнуудад санаа бодлоо хэлж, бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлж яваа шүүхийн хамт олондоо ахмад үеийнхэн талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын ажил хөдөлмөрт улам их амжилтыг хүслээ.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00