Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Шүүгчийн заавал судлах сургалтууд эхэллээ

 

Шүүгчийн заавал судлах сургалтууд эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл Азийн сантай хамтран анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчийн заавал судлах, хуульчийн кредит цаг тооцох "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүйн сургалт”-ыг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл орон нутагт 2 ээлжээр, нийслэлд 5 ээлжээр тус тус зохион байгуулж эхэллээ.

Шүүгчийн заавал судлах сургалтууд эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 84 дүгээр тогтоолоор баталсан "Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр”-ийн 1.3.1.1-д "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н сургалтад шүүгч жил бүр хамрагдана”, мөн хөтөлбөрийн 3.1-д "Шүүгчийн заавал судлах Үндсэн хууль ба хүний эрх, Шүүгчийн ёс зүйн хичээлүүд шүүгчдэд зайлшгүй, тогтмол, тодорхой шат дараалалтай, харилцан уялдаатай боловсруулсан дэд хөтөлбөрөөр мэдлэгийг бататгана” гэж тус тус заасны дагуу 2019 оны сургалтыг эдгээр сэдвийн хүрээнд хамтатган Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 76, 77 дугаар тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа юм.

Сургалтад анхан болон давж заалдах шатны нийт 482 шүүгч Улаанбаатар хот болон орон нутагт бүсчилсэн хэлбэрээр хамрагдаж байгаа бөгөөд энэхүү сургалт нь хуульчийн 2 багц цагийг тооцох, заавал судлах сургалт юм.

Шүүгчийн заавал судлах сургалтууд эхэллээ

Орон нутгийн Хэнтий, Дорноговь, Говь-Алтай, Орхон аймаг дахь бүсийн сургалт 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус эхэллээ.

Сургалтын Хэнтий аймаг дахь I бүсэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн болон Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчид, Дорноговь аймаг дахь II бүсэд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн болон Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчид, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчид, Говь-Алтай аймаг дахь YI бүсэд Говь-Алтай, Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүгчид, Орхон аймаг дахь YII бүсэд Орхон, Хөвсгөл, Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамрагдаж байна.

Шүүгчийн заавал судлах сургалтууд эхэллээ

 

"Үндсэн хууль ба хүний эрх” сургалтын зорилго нь Үндсэн хуулийн эрх зүйн үзэл санаа, суурь зарчим, үндсэн зохицуулалт, түүнийг бусад хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэхэд удирдлага болгох онол, арга зүйн мэдлэг чадвар, дадал дүйг эзэмшүүлэх, хүний эрхэм чанарыг хүндэтгэх, хамгаалах мэдрэмжийг төлөвшүүлэх Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдалд дүн шинжилгээ хийх, нөхцөл байдлын үнэлгээ хийх арга зүйг эзэмшүүлэх, хуулийн хэрэглээ, шүүхийн практикт хүний эрхийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн байдлыг дээрдүүлэх мэдрэмж хандлага, соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа бол "Шүүгчийн ёс зүй”-н сургалтын зорилго нь шүүгчийн ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, шүүгчийн ёс зүйг сахих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэхэд чиглэж байна.

 

 

Бүсийн сургалтуудыг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, тус хүрээлэнгийн судлаач-багш М.Цэдэвсүрэн, Б.Хонгорзул, сэтгэл зүйч Б.Нямаа нар тус тус нээж, "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н сургалт”-ын зорилго, онцлог, ач холбогдлын талаарх мэдээллийг өгсөн юм.

Сургалтыг бэлтгэгдсэн сургагч багш нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 76, 77 дугаар тушаалаар батлагдсан "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй 2019” хөтөлбөр, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан төлөвлөгөөний дагуу удирдан явуулж байна.

 Шүүгчийн заавал судлах сургалтууд эхэллээ

 

Сургалтын төгсгөлд "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н сургалтад зориулан гаргасан сургалтын гарын авлагыг сургалтад оролцогчдод гардуулан өгөх юм.

Тус сургалтын хэрэглэгдэхүүн болох "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй” гарын авлагыг сургагч багш нар боловсруулсан бөгөөд гарын авлагыг "Азийн сан”-аас хэрэгжүүлж буй "Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр хэвлэгдэн гарсан юм.

Нөгөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэл дэх "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н сургалт эхлэх бөгөөд Ховд, Архангай, Дархан-Уул аймаг дахь III, IY, Y бүсийн сургалт 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлнэ.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00