Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймаг дахь Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны

Орхон аймаг дахь Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны мэдээг иргэд, олон нийтэд хүргэж байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нийт 58 хэрэг, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нийт 98 хэрэг, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 1226 хэрэг, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 263 хэрэг, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 24 хэрэг маргааныг тус тус шийдвэрлэсэн байна. 3 дугаар улирлын байдлаар нийт 1669 эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, зөрчлийн  байна.

Тухайлбал: Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүнийг алах гэмт хэрэг 11, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах 6, хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэрэг 12, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 5, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 103, хүчиндэх гэмт хэрэг 8, хулгайлах 39, дээрэм 2, залилах 25, мал хулгайлах 2, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бусаар ашиглах гэмт хэрэг 3, автотээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 29-г тус тус шийдвэрлэсэн байна.

Үүнээс: Хорих ял шийтгүүлсэн хүн нийт 80, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 34, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 27, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн 6 этгээд байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон эрэгтэй 106, эмэгтэй 87. Үүнээс насанд хүрээгүй 2 этгээд байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулиар худалдах худалдан авах гэрээтэй холбоотой 152 хэрэг, зээлийн гэрээтэй холбоотой 260, түрээсийн гэрээтэй холбоотой 7, банкнаас олгох зээлтэй холбоотой 65, ББСБ-с олгох зээлтэй холбоотой 29, гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол 12, гэм хор учруулсанаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол 15, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл 70, ажилласан жил тогтоолгох хүсэлт 180, гэрлэлт цуцлалт 77, эцэг тогтоосон 13, эцэг эх байх эрх хасах 1, хүүхдийн тэтгэлэг гаргуулах 48 шийдвэрлэсэн байна. A

Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас буруу шилжүүлсэн 2, ажлаас үндэслэлгүйгээр халагдсан 12, цалин хөлсний маргаан 17 байна.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00