Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Зарим шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийлээ

 

                                                                    Зарим шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг аравдугаар сарын 21-22-нд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар, 22-23-нд Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийлээ.

Зарим шүүхийн тамгын газарт  хяналт-шинжилгээ хийлээ 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 119 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах болон шүүхийн хүний нөөцийг удирдах, төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр ажлын хэсэг хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн юм.

Зарим шүүхийн тамгын газарт  хяналт-шинжилгээ хийлээ

Ажлын хэсэгт Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг, тус газрын ахлах референт Б.Оюунгэрэл, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл, Захиргааны хэргийн хөдөлгөөн хариуцсан референт А.Ганзориг, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын референт Ж.Өнөрбаяр,  Барилгын ашиглалт, инженерийн шугам хариуцсан менежер А.Нармандах, Мэдээллийн технологийн инженер Э.Лхагва-Очир нар багтлаа.

Зарим шүүхийн тамгын газарт  хяналт-шинжилгээ хийлээ 

 

 

Уг ажлын хэсэг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь шүүхийн тамгын газар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт мөн ажиллах юм.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00