Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм              

2019.10.24-ны өдөр                                                                                 Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00976 дугаар шийдвэртэй, “Их хаадын цуваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Амартунгалагт холбогдох 9.323.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2019/00959 дугаар шийдвэртэй, “Эгшиглэнт солонго” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Эрдэнэцэцэгт холбогдох 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00980 дугаар шийдвэртэй, Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Оюунгэрэлд холбогдох 101.565.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00967 дугаар шийдвэртэй, Б.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаярт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 15.840.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбатын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.  

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01052 дугаар шийдвэртэй, Д.Банзрагч, Д.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цэцэгмаад холбогдох хууль ёсны өвлөгчөөр талийгаач Д.Энхбаатарын охин Э.Энхжаргал, ээж Д.Банзрагч нарыг тогтоолгох, Б.Цэцэгмаагаас хүү Д.Энхбаатарын орон сууцнаас оногдох хувь 32.000.000 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-5-203 тоот орон сууцыг өмчлөлдөө үлдээлгэх, зээлээс 5.715.686 төгрөг, урьдчилгаа 19.329.750 төгрөгийн 50 хувь 9.664.875 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-нд зээлд төлөгдсөн 19.198.873 төгрөгийн 50 хувь 9.599.365 төгрөг, зээлийн хугацаанд төлөгдсөн 8.161.759 төгрөгийн үүргийн 50 хувь буюу 4.080.879 төгрөг, нийт 29.137.926 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, хариуцагчийн Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-5-203 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө үлдээлгэх, байрны зээлийн үлдэгдэл 15.950.000 төгрөгийг хувааж хариуцуулах, Д.Банзрагчийг миний өмчлөлийн байрнаас гаргах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Банзрагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, нэхэмжлэгч Д.Банзрагчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч, Д.Банзрагч, Д.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Цэцэгмаад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

12

0

0

 

 

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                                       /Э.Булгантамир/

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00