Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны      

10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

 

  Нэхэмжлэгч Д.Алтантуяагийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Буянхүү, Уурхайчин багийн Засаг дарга Г.Гансүх, Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.Мөнхдалай нарт холбогдуулан гаргасан Хурд авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зураг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг             

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Буянхүү, Уурхайчин багийн Засаг дарга Г.Гансүх, Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.Мөнхдалай нарт холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

Нэг. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутаас:

 

  Нэхэмжлэгч Г.Төмөрбаатарын Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1301000923 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000635189 дугаартай гэрчилгээг иргэн Д.Даваасүрэнд, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 000622975 дугаартай гэрчилгээг С.Отгонбаатарт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 000635224 дугаартай гэрчилгээг П.Оюунчимэгт олгосон дээрх гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00