Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны      

10 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутаас:

 

 

  Нэхэмжлэгч Э.Сүнжидмаагийн Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан гаргасан “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгалтын Э.Сүнжидмаагаас авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгуулах, мөн тус шалгалтын ярилцлагын оноог хүлээн зөвшөөрөхгүй тул дахин үнэлж дүнг гаргахыг шалгалтын комисст даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэг                        

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Нэг. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

  Нэхэмжлэгч “Цагаан алтан хүнс” ХХК-ийн Орхон аймгийн Засаг дарга, Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр захирамжийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын А/259 дүгээр захирамжийг биелүүлэхээр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын явуулсан үйл ажиллагаа үйлдэл, Баян-Өндөр сумын Засаг даргын комисс томилж, газар чөлөөлөх захирамж гаргасан захиргааны үйл ажиллагааг хууль бусад тооцох, газрыг албадан чөлөөлөхтэй холбогдуулан учирсан хохирол гаргуулах шаардлага бүхий захиргааны хэрэг                        

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Цагаан алтан хүнс” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг дарга, Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Нэг. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутаас:

 

  Нэхэмжлэгч Г.Төмөрбаатарын Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1301000923 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000635189 дугаартай гэрчилгээг иргэн Д.Даваасүрэнд, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 000622975 дугаартай гэрчилгээг С.Отгонбаатарт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 000635224 дугаартай гэрчилгээг П.Оюунчимэгт олгосон дээрх гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003.06.19/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.5.8, 15 дугаар зүйлийн 15.2,  18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 19 дүгээр зүйлийн 19.4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Төмөрбаатарын Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000923 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөхий эрхийн улсын бүртгэлийн №000635189 гэрчилгээг иргэн Д.Даваасүрэнд, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №000622975 гэрчилгээг С.Отгонбаатарт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №000635224 гэрчилгээг П.Оюунчимэгт тус тус олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

Нэг. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 00 минутаас:

 

  Нэхэмжлэгч Э.Сүнжидмаагийн Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан гаргасан “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгалтын Э.Сүнжидмаагаас авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгуулах, мөн тус шалгалтын ярилцлагын оноог хүлээн зөвшөөрөхгүй тул дахин үнэлж дүнг гаргахыг шалгалтын комисст даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэг                        

Илтгэгч шүүгч Б.Болормаа

                          Б.Мөнхжаргал

                          Б.Энхтайван

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 30 дугаар зүйлийн 30.1, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Э.Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

Нэг. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 00 минутаас:

 

  Нэхэмжлэгч О.Байгалын Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтын гудамжинд 80 мкв, 85 мкв газрын эзэмших эрхийг сэргээж, худалдааны зориулалтаар 165 мкв газар эзэмшүүлэх тухай акт гаргахыг хариуцагчид даалгах”, “Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/502 тоот захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэг                   

Илтгэгч шүүгч Б.Болормаа

                             П.Ууганцэцэг

                          Б.Мөнхжаргал

                          

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан О.Байгалын Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтын гудамжинд 80 мкв, 85 мкв газрын эзэмших эрхийг сэргээж, худалдааны зориулалтаар 165 мкв газар эзэмшүүлэх тухай акт гаргахыг хариуцагчид даалгах”, “Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/502 тоот захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00