Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил” форумд оролцлоо

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил”  форумыг “Lead Mongolia байгууллагаас санаачлан Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Конрад Аденаурын сан”  хамтран зохион байгууллаа.

Уг форумаар “Төрийн байгууллагад олон улсын стандарт нэвтрүүлэлт, цахим засаглал ба процессын дахин инженерчлэл”, “Төрийн байгууллагын төгөлдөржилт”, “Төрийн албаны шинэтгэл”, “Инновац-Эрсдэл-Дотоод аудит”, “Төрийн байгууллагын төгөлдөржилт болон олон улсын жишиг” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөсөн.

Мөн төрийн байгууллагын шилдэг туршлага, тухайлбал Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн “хиймэл оюун ухаан”, түүний эерэг үр дүнгийн талаар танилцуулж, төрийн байгууллагууд харилцан суралцах, шилдэг сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь уг форумын ач холбогдол юм.

Форумд 12 яам, агентлаг, 14 аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл болон Орхон аймгийн төрийн албан хаагчдаас бүрдсэн нийт 400 гаруй төрийн албан хаагчид оролцсон ба Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Энэрэл, шүүгчийн туслах М.Бүжин нар оролцож, төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд инноваци, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, төрийн байгууллагад учирч болзошгүй эрсдэл гэсэн сонирхол татсан сэдвийн илтгэлүүдийг сонсож, мэдлэг мэдээллийн хүрээг өргөжүүлэн өөрийн шүүхийн тамгын газарт хэрэгжүүлэх боломжтой шинэлэг санааны талаар туршлага судаллаа.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00