Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2019.11.05-ны өдөр                                                                                                                                                                                           Баян-Өндөр сум


1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01052 дугаар шийдвэртэй, Д.Банзрагч, Д.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цэцэгмаад холбогдох хууль ёсны өвлөгчөөр талийгаач Д.Энхбаатарын охин Э.Энхжаргал, ээж Д.Банзрагч нарыг тогтоолгох, Б.Цэцэгмаагаас хүү Д.Энхбаатарын орон сууцнаас оногдох хувь 32.000.000 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-5-203 тоот орон сууцыг өмчлөлдөө үлдээлгэх, зээлээс 5.715.686 төгрөг, урьдчилгаа 19.329.750 төгрөгийн 50 хувь 9.664.875 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-нд зээлд төлөгдсөн 19.198.873 төгрөгийн 50 хувь 9.599.365 төгрөг, зээлийн хугацаанд төлөгдсөн 8.161.759 төгрөгийн үүргийн 50 хувь буюу 4.080.879 төгрөг, нийт 29.137.926 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, хариуцагчийн Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-5-203 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө үлдээлгэх, байрны зээлийн үлдэгдэл 15.950.000 төгрөгийг хувааж хариуцуулах, Д.Банзрагчийг миний өмчлөлийн байрнаас гаргах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Банзрагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, 2 талын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

 

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/01032 дугаар шийдвэртэй, “Их хаадын цуваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 437 дугаар анги Ц.Энхболдод холбогдох Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03  дугааар сарын 18-ны өдрийн шийдвэрийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу төлбөр авагч “Их хаадын цуваа” ХХК, төлбөр төлөгч иргэн Ц.Энхболдод холбогдох гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолоор дуусгавар болгосныг сэргээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэд гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, хариуцагч Ц.Энхболдын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч, “Их хаадын цуваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 437 дугаар анги Ц.Энхболдод холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутад хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэжээ.

 

 

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01067 дугаар шийдвэртэй, Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Батцэнгэлд холбогдох Ө.Батцэнгэл Д.Оюунгэрэл нарын хооронд хийгдсэн хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл, уг хэлцлийг үндэслэн хийгдсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-5-14 тоот орон сууц нь Д.Оюунгэрэлийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгааг тогтоож, орон сууц өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч  Д.Оюунгэрэлийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

12

0

0

 

 

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                        /Э.Гэрэлмаа/

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00