Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгуулав

2020 оны 1 дүгээр сарын 8, 9нд иргэдийн төлөөлөгчийн сургалтыг Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Энэрэл удирдан явуулж шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан багц хуулиуд, дүрэм, журмууд шүүхийн шинэтгэлийн үр дүн болон шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн болох, түүний бүрэн эрх, үүрэг, иргэдийн төлөөлөгчийг хэрхэн хаанаас сонгодог, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагаа гэж юу болох, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, түүний хараат бус байдал зэргийг тайлбарлан таниулж иргэдийн төлөөлөгчийн талаарх сурталчилгааны материалыг хүн нэг бүрт тарааж өгсөн.

Мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны онцлог, иргэдийн төлөөлөгчийн оролцоо болон иргэдийн төлөөлөгчөөр тухайн шүүх хуралдаанд оролцоход анхаарвал зохих асуудлын талаар товч мэдээлэл хүргэж ажиллаа.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00