Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Нэг. 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

  Нэхэмжлэгч “Гангар инвест” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ТБ-114-12/1617 тоот мэдэгдэл, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТБ-114-12/1847 тоот мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”, “ЭҮХХК/201904079 дугаартай “ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц барих” тендерт “Гангар инвест” ХХК-тай гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”,

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Тендерийн Үнэлгээний хорооны “Гангар инвест” ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”, ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэг                 

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

 

            “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан  “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай”  ТБ-114-12/1617 дугаар албан бичиг хүчингүй болгуулах,   “ЭҮХХК/201904079 дугаартай “ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц барих” тендерт “Гангар инвест” ХХК-тай гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”, 
“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын
тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны үнэлгээ хийсэн хурлын тэмдэглэл /шийдвэр/-ийг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудаасаа нэхэмжлэгч “Гангар инвест” ХХК тус тус татгалзсаныг  баталж, тухайн шаардлагуудад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, 
               

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-114-12/1847  дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,
 

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн  12.2, 12.3, 16 дугаар зүйлийн  16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.3, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “Гангар инвест” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний  хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийсэн хурлын тэмдэглэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд “Гангар инвест” ХХК-ийг “хамгийн сайн” тендерт үнэлж, гэрээ байгуулахыг, гаргасан шийдвэрээ захиалагчид хүргүүлэхийг тус тус даалгах, 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1078 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэсэн.

 

Нэг. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

  Нэхэмжлэгч “Оддөл” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах;

-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн тендерийн Үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох;

-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Хаан хүнс катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

-“Оддөл” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах”;

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах;

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар                                     

багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хаан хүнс катеринг” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

              шүүгч Б.Болормаа

              шүүгч Б.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 30 дугаар зүйлийн 30.3.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Оддөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг хүртэл хойшлуулсан.

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00