Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“Сонсдог шүүх” подкастыг олон нийтэд хүргэж эхэллээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс "Сонсдог шүүх” подкастыг олон нийтэд хүргэж эхэллээ. "Сонсдог шүүх” подкастын анхны дугаарын хөтлөгчөөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, зочноор тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нар оролцов.

Нэг сард "Сонсдог шүүх” подкастын хоёр дугаар олон нийтэд хүрэх бөгөөд иргэд болон хуульчдад зориулсан хэлбэртэй байх юм. Хуульчдад зориулсан дугаарын зочноор шүүгчид оролцож тодорхой сэдвийн хүрээнд судалгааны түвшний мэдээлэл өгнө. Харин иргэдэд зориулсан подкастад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн үйлчилгээ болон эрх зүйн анхан шатны мэдээлэл өгөх аж. 

"Сонсдог шүүх” подкастыг гар утсаараа болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн цахим сайт, нийгмийн сүлжээн дэх "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” хаягаар сонсох бөгөөд иргэд, хуульчид ямар сэдвээр мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх боломжтой. 

"Сонсдог шүүх” подкастын анхны дугаарыг энд дарж хүлээн авч сонсоно уу.

Хэрэгцээт веб линк

  Байршил

  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00