Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм              

2020.01.09-ний өдөр                                                                               Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/01274 дугаар шийдвэртэй, Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Оюунгэрэлд холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 39.273.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, худалдах худалдан авах гэрээний төлбөр 151.727.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01294 дугаар шийдвэртэй, Ц.Алтантүлхүүрийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Одонцэцэгт холбогдох “газрын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01294 дугаар шийдвэртэй, У.Анхбаярын нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогч байгууллагад даалгах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 15.635.438 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01315 дугаар шийдвэртэй, Ц.Батхуягийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 33.042.972 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

13

0

4

 

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                                       /Э.Булгантамир/

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00