Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм              

2020.01.14

-ний өдөр                                                                               Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18ы өдрийн 142/ШШ2019/01332 дугаар шийдвэртэй, Х.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Эрдэнэбатад холбогдох “Амины орон сууцны түлхүүр гаргуулах, орон сууцанд амьдарсан хөлс 25.105.100 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн 20.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг нэхэмжлэгч Х.Бямбадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01390 дугаар шийдвэртэй, “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Отгонзулд холбогдох “Зээлийн гэрээний төлбөр 648.447.59 төгрөг гаргуулах” нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзоригийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/01381 дугаар шийдвэртэй, Б.Эрдэнэбаяр, Д.Баттулга нарын нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/01362 дугаар шийдвэртэй, “Хаан банк” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Сайнхүү, З.Бадамзул нарт холбогдох,Зээлийн төлбөр 20.798.382.57 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч З.Бадамзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/05612 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Наран-Эрдэний нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Элдэв-Очирт холбогдох, “Зээлийн төлбөр 179.112.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Т.Элдэв-Очирын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутанд хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэжээ.

 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

13

0

4

 

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                                       /Э.Булгантамир/

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00