Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр
2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэгдсэн
шүүх хуралдааны тойм
2020.01.16-ны өдөр Баян-Өндөр сум
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дүгээр 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01389 дугаар шийдвэртэй, “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Долгорсүрэнд холбогдох “Гэм хорын хохиролд 42.555.191 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Долгорсүрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01409 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч Д.Батхишигийн хүсэлттэй “Ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг, хүсэлт гаргагч Д.Батхишигийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01384 дугаар шийдвэртэй, “Сэцэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Самбадагва, Т.Алтанхүү нарт холбогдох “гэм хорын хохирол 41.845.120 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Алтанхүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/01362 дугаар шийдвэртэй, Д.Туулын нэхэмжлэлтэй, хариуцагч Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох “Байрнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, засварын хөлс 13.818.585 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл
Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо |
ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо |
ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо |
ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо |
Нүүдэллэн ажилласан эсэх |
4 |
8 |
0 |
2 |
|
Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга /Э.Булгантамир/
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 57 Өнөөдөр
- 66 Өчигдөр
- 181 Долоо хоногт
- 1752 Сүүлийн сард
- 81941 Нийт хандалт