Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм              

2020.01.20-ны өдөр                                                                               Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/01411 дугаар шийдвэртэй, Н.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Болдбаатарт холбогдох “зээлийн гэрээний үүрэг 16.725.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 16.755.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.Болдбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 12 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/01447 дугаар шийдвэртэй, Ч.Ганбатын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-Т холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 47.206.368 төгрөг гаргуулах, 2017, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2.000.000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1.664.209 төгрөг нийт 61.834.365 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, Х.Золзаяа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01384 дугаар шийдвэртэй, М.Мөнхбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох “Ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

7

0

4

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                                       /Э.Булгантамир/

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00