Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм              

2020.01.27-ны өдөр                                                                               Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/01446 дугаар шийдвэртэй, Б.Нацагнямын нэхэмжлэлтэй, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох “үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох, цг ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01524 дугаар шийдвэртэй, Ц.Чимэдбавуугийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт текс” ХХК-д холбогдох “худалдах худалдан авах гэрээний үүрэг 277.352.600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Баталгаа” гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ё.Бямбацогтын Ц.Чимэдбавуугаас хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 12 дугаарр сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01532 дугаар шийдвэртэй, З.Чинзоригийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдох, “Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, жилийн үр дүнгийн урамшуулал 20.555.012 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

12

2

3

 

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                                       /Э.Булгантамир/

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00