Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм              

2020.02.03-ны өдөр                                                                               Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01336 дугаар шийдвэртэй, Т.Наран-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Элдэв-Очирт холбогдох “Худалдан худалдан авах гэрээний болон зээлийн төлбөрт нийт 179.112.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Элдэв-Очирын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01545 дугаар шийдвэртэй, М.Солонгын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ууганцэцэг, Л.Энхнаран нарт холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үүрэг 1.600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Л.Ууганцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 12 дугаарр сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00007 дугаар шийдвэртэй, Ч.Болдбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Батбаярт холбогдох, Ажлын хөлс 10.800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Ч.Болдбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Батбаярт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

3

1

1

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                                       /Э.Булгантамир/

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00